4 дүгээр сарын хүүхдийн мөнгөний нэмэгдэл хүүхдүүдийн дансанд орж эхэлжээ

Мэдээ, мэдээлэл
May 06, 2020
1745

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцууллаа. Энэ хүрээнд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой дөрвөн ажил хийхээр болжээ.

 

Нэгдүгээрт: 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгохоор боллоо. 

Хоёрдугаарт: 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ.
Гуравдугаарт: 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн тэтгэврүүдийг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлнэ.
Дөрөвдүгээрт: Малчдын орлого болон ноолуурын салбарын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчин өрхүүдэд ноолуурын кг тутамд 20,000 төгрөгийн урамшуулал олгоно.

Сэтгэгдэлүүд