Монголын бүх ээжүүддээ эхчүүдийн баярын мэнд хүргэе!

Чөлөөт сэдэв
May 10, 2020
3149

Хамгийн гэгээлэг, эрхэм сайхан баярын нэг болох Эхчүүдийн өдрийг жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь ням гарагт европын олон орон, АНУ, Канад, Хятад, Японд тэмдэглэдэг юм.

Энэ баярыг тэмдэглэх болсоор зуу гаруй жил болж байгаа аж.

Эхчүүдийн баярын түүхээс

1907 онд америкийн Баруун Виржини муж улсын залуу бүсгүй Анна Жервис зуурдаар нас барсан ээжийнхээ дурсгалд зориулан эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх санаачилга гаргажээ. Анна эхчүүдэд хүндэтгэл үзүүлэхэд жилийн нэг өдрийг зориулах санал дэвшүүлсэн захидлыг төрийн болон, хууль тогтоох байгууллага, гарамгай хүмүүст илгээсэн байна.Түүний хүчин чармайлт амжилттай болж, 1910 онд Виржини муж улс Эхчүүдийн өдрийг албан ёсны баяр болгон хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрчээ. Энэ бол угтаа мөнхийн баяр бөгөөд бидний хувьд ээж бол хамгийн гол хүн байдаг билээ.

Монголын бүх ээжүүддээ эхчүүдийн баярын мэнд хүргэе!

Сэтгэгдэлүүд