Я.Санжмятав: АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн дотор 25 эрхзүйч, 35 эдийн засагч байгаа

Улс төр
May 20, 2020
1766
 

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баатархүү: АН-ын Үндсэн бодлогы хорооноос намаасаа мандат авсан 76 нэр дэвшигчээ хуулийн хугацаанд ард түмэндээ танилцуулсан. Өнөөдөр АН-ын сонгуулийн штабаа албан ёсоор байгуулж байгаагаа мэдэгдэж байна. АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилсон. АН хуулийн хүрээнд улс төрийн намуудтайгаа шударга, нээлттэй зарчмаар өрсөлдөнө гэлээ.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: 

АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн дотроос хууль боловсруулах чадамж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрийг нь тооцож үзээд 25 эрхзүйч, 35 эдийн засагчийг оруулж байна.. Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн ч итгэл алдарсан. МАН мөрийн хөтөлбөрөө 80-90 хувьтай хэрэгжүүлсэн гэж байгаа. УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн дотроос хууль боловсруулах чадамж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрийг нь тооцож үзээд 25 эрхзүйч, 35 эдийн засагчийг оруулж байна.

Сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байгаа энэ цаг үеэс АН-аас дайрах дайралтууд эхэлсэн байна. Төр барьж байгаа МАН асар их хөрөнгө зарж, харлуулах, заримыг нь шоронд хийх, АН-ыг ялагдуулах бодлого барьж байна. Хүмүүсээ нэр дэвшүүлсэн намууд болон бие даан нэр дэвшигчдээ хандан хар пиар хийхгүй байхыг уриаллаа.

Сэтгэгдэлүүд