“КОВИД-19” ХАЛДВАРЫН ЭСРЭГ 694 РЕЗИДЭНТ ЭМЧ НЭМЭЛТЭЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Мэдээ, мэдээлэл
April 22, 2021
1253
Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн хэмжээнд коронавируст /Ковид-19/ халдварын хариу арга хэмжээний үйл ажиллагаанд нийт 694 резидент эмчийг дайчлан ажиллуулж эхэллээ.
Тус эмч нар коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтын цэг, тандалтын баг, гэрийн тусгаарлалт хяналтанд ажиллах юм.
Эрүүл мэндийн салбарынхан халдварт цар тахлын эсрэг хүн хүч дутагдалтай, ачаалал өндөртэй ажиллаж байгаа энэ цаг үед нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй залуу эмч нар шинжилгээ, дархлаажуулалтын ажилд хүч нэмэн ажиллаж байна.

 
Сэтгэгдэлүүд