Нийт тариалалтын 80 орчим хувь нь технологийн хугацаанд бүрэн болжээ

Мэдээ, мэдээлэл
September 17, 2021
1250

Энэ жил хур бороо ихтэй байсан нь ургацад таатайгаар нөлөөлснөөс гадна тариалалтын нийт үрийн 30 хувийг элит үрээр шинэчилж чадсан байна. Үрийн шинэчлэл, байгаль цаг уурын таатай байдал нь га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлсэн гэж салбарын яамнаас мэдээллээ. Түүнчлэн өнгөрсөн жил тариалангийн тоног төхөөрөмжийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг УИХ-аар газар батлуулсан. Хууль батлагдсанаас хойш нийтдээ Гааль, НӨАТ-аас 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Мөн хувийн аж ахуйн нэгжүүд 50 орчим комбайн намрын ургац хураалтын өмнө оруулж ирсэн. Энэ хууль ердөө хоёрхон сарын дотор ийнхүү өгөөжөө өгчээ.
Харин хүнсний ногоочдод тулгамдаж байгаа хамгийн гол асуудал нь агуулах зоорь учраас Польшийн хөнгөлөлттэй зээлээр 8000 гаруй тонн агуулахыг бий болгохоор ажиллаж байна гэж Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд