БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар Сонгинохайрхан дүүрэгт байрлах сайжруулсан түлшний үйлдвэртэй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Монголын эрчмийн салбарын зөвлөх, мэргэшсэн инженерүүдийн холбооны тэргүүн Гэндэнсүрэн болон бусад эрдэмтэн судлаач, иргэдтэй хамт явж танилцлаа.
Эрдэмтэн, судлаачдаас дараах саналуудыг илэрхийллээ.
- Сайжруулсан түлшний стандартыг яаралтай өөрчлөх
- Монгол Улсад утааны стандарттай болох
- Таван толгой түлш компанийн дэргэд лаборатори байгуулж өгөх
- Судалгаа хийж, туршилт хийж, үүний дараагаар үйлдвэрлэлийг явуулах
- Зүүнбаян төмөр замыг яаралтай ашиглалтад оруулах
- Сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрүүдийн яндангийн стандартыг сайтар барих
- Сайжруулсан түлшийг үйлдвэрлэхдээ түүхий эд болон бусад барьцалдуулагч зэрэг орц найрлагийг анхаарах
- Түлшийг үйлдвэрийн зориулалттай болон ахуйн хэрэглээний гэж ангилж стандарт тогтоох саналуудыг өглөө.
Дээрх саналуудыг үндэслэн
Нэгдүгээрт, эрдэмтдийн зөвлөлийг байгуулах.
Хоёрдугаарт, шинээр баригдах шинэ үйлдвэрийг технологийн хувьд шинэчлэн бүрэн автоматжуулах хамтарсан ажлын хэсгийг байгууллаа.