Д.Чанцалням: Нийслэлийн 1 хүнд ногдох ногоон байгууламжийн талбайг 4-5 дахин нэмэгдүүлнэ

Мэдээ, мэдээлэл
May 19, 2022
947
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловруулж байна. 
Уг төлөвлөгөөнд нийслэлийн 1 хүнд ногдох ногоон байгууламжийн талбайг 4-5 дахин нэмэгдүүлэхээр тусгажээ. Тухайлбал: нийслэлийн төв хэсгээр урсдаг томоохон голуудын ай савыг тохижуулах, өмнө нь байсан цэцэрлэгт хүрээлэнгүүдийг өргөжүүлэх, хогийн цэг, хаагдсан оршуулгын газруудыг нөхөн сэргээж ойжуулах зэрэг 5 чиглэлээр ажил төлөвлөжээ. 
Түүнчлэн дүүрэг, хороодын ногоон байгууламжийг төлөвлөхдөө тухайн дүүргийн хүн амд үйлчлэх хэмжээний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах, орон сууцны хороолол дундах ногоон байгууламжийг нэмэх,  нийтийн эзэмшлийн гудамж талбай, замын зурвас газруудын ногоон байгууламжтай болгох ажлыг хийнэ гэж тооцсон гэдэг мэдээллийг 
ерөнхий төлөвлөгөөний ногоон байгууламжийн зөвлөх доктор, дэд профессор Д.Чанцалням өглөө. 
Сэтгэгдэлүүд