Жилд дунджаар 4 мянган эдлэг шонхор шувуу цахилгаанд цохиулж хорогддог

Мэдээ, мэдээлэл
May 26, 2022
1547
Жилд дунджаар 4 мянган эдлэг шонхор шувуу цахилгаан шугамын тогонд цохиулж хорогддог гэсэн судалгааг Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс хийсэн байна. Нэг эдлэг шонхор шувууны экологи, эдийн засгийн үнэлгээ нь 16 сая төгрөг гэж тооцвол жилд 64 тэрбум төгрөгийн үнэ бүхий эдлэг шонхор шувуу цахилгаан шонгийн тогонд цохиулж үхдэг. Үүнээс гадна 34 зүйлийн махчин шувууд цахилгаанд цохиулж хоргоддог байна. Тиймээс байгалийн зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа махчин  шувуудыг хамгаалах зорилгоор цахилгаан шон барихад баримтлах MNS6518:2015 стандартад нэмэлт өөрчлөлт оруулж, шувууг үхэлд хүргэх тулгуураар цахилгааны шонг барихгүй байхаар тусгажээ. Уг стандартыг энэ жилээс эхлэн мөрдөж эхэлнэ. Харин өмнө нь баригдсан цахилгаан шугамын шонг шинэ стандартын дагуу засч, өөрлөх ажил хийгдэж 50 хувьтай явж байна. 
 
Сэтгэгдэлүүд