Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяатай БНСУ-ын хил дээрээс буцсан иргэдийн өмнөөс уулзаж хүний эрх зөрчсөн асуудлуудыг баримтын хамт танилцуулж дараах хүсэлтийг уламжлалаа.
1. Хүний эрхийн комисс Монгол улсын иргэний үндсэн хуульд заасан эрх, зөрчигдөж буй асуудалд дүгнэлт гаргаж өгөх
2. БНСУ руу зорчих виз авсан атлаа тус улсын хил дээрээс буцаагдаж байгаа иргэдийн асуудал дээр ГХЯ анхаарах, ялангуяа тус улсад суугаа Элчин сайд болон ажилтнууд өдөр болгон Монголоос очиж буй онгоцыг тосож авдаг ажлыг хийдэг болох ( өдөрт ойролцоогоор 1 онгоцноос 2-10 иргэн саатуулах байр луу орж буцаж байна)
3. Хүний эрхийн үндэсний комисс биечлэн тус улсын саатуулах байрны нөхцөл байдалтай танилцах
4. БНСУ-ын Хүний эрхийн байгууллагатай хамтран, хамтарсан хяналт шалгалт зохион байгуулах
5. Бидний өгсөн Хүний эрхийн зөрчлийг нотлох баримтад үндэслэн ОУ-ын Хүний эрхийн байгуулагд хандаж олон улсын түвшинд хүргэхээ илэрхийллээ
Хүний эрхийн үндэсний комиссоос дээрх асуудлыг судалж үзэж холбогдох байгууллагуудад уламжлах асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ.
БНСУ-ын хил дээр эрх нь зөрчигдсөн иргэд байвал гомдлоо нотлох баримтын хамт ХЭҮК-ын Info@nhrem.gov.mn хаяг руу илгээгээрэй