Манай орны ойн зонхилох хөнөөлт шавжийн нэг болох Өрөөсгөл хүр эрвээхэй. Энэхүү зүйлийн хөнөөлт шавжийн бие гүйцсэн эрвээхэй 8 дугаар сарын эхний арав хоногоос 9 дүгээр сарын эхний арав хоног хүртэлх хугацаанд идэвхитэй нисэж үржилд ордог. Залуу модны навч, нахиагаар хоололдог уг эрвээхэйтэй механик аргаар тэмцэх ажлыг энэ жил 25 мянган га талбайд хийхээр төлөвлөсөн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.