2018-2020 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйл “хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн нийт 131 хохирогчийг илрүүлж тогтоосон байна. Үүний 47 нь насанд хүрээгүй хохирогч байсан нь энэ төрлийн гэмт хэрэгт хүүхэд өртөж, хохирох эрсдэл нэмэгдсэнийг харуулж байна. Харин сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, шүүхээр шийдвэрлэх явц сайжирсан. Жилд дунджаар 3 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байна гэж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Энхболд хэлэв. Түүнчлэн “Бэлгийн мөлжлөг”-ийн гэмт хэргийн улмаас өнгөрсөн 2 жил 36 хохирогчтой 15 гэмт хэргийг илрүүлэн шалгаж, шүүхээс гэм буруутай нэг этгээдэд 7 жил хорих ял шийтгэл оногдуулсан байна.