Санал болгох
Австрали улсын нарийн ноост мерино үүлдрийн хонины хөврөл үрийг үзэмчин үүлдрийн хонинд суулгасан туршилт судалгааны ажил амжилттай хийгдэж байна.
ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төв нь АДРА Олон улсын байгууллага, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачидтай хамтран Австрали улсын “Gene Movers” ХХК-иас импортлон авсан нарийн ноост мерино үүлдрийн хонины хөврөл үрийг 50 толгой үзэмчин хонинд шилжүүлэн суулгасан байна.
Одоогийн байдлаар 30 толгой нарийн ноост цэвэр мерино үүлдрийн хурга хүлээн аваад байна.