Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Мөн Завхан, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
- Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх
- Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, аюулгүй байдлаа хангах
- Цасанд суух, төөрөх, осгохоос сэргийлэх
- Зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчихыг онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.