Говь-Алтай аймгийн Алтай сум тогтмол 24 цаг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдлаа

Мэдээ, мэдээлэл
July 09, 2022
987
Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Алтай сумын нарны цахилгаан станцын хүчин чадлыг 300 кВт-аар өргөтгөж, шинээр 3000 кВтц-ын багтаамж бүхий цэнэг хураагуурын систем суурилуулах ажил дуусчээ. Ингэснээр Алтай сум тогтмол 24 цаг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдаж эхэллээ
Өмнө нь тус аймгийн Алтай сумын төвийн хэрэглэгчид өнөөдрийг хүртэл дизель эх үүсвэрээс 4-6 цаг , нарны цахилгаан станцаас 4-8 цаг буюу цахилгаан эрчим хүчний хязгаарлагдмал хэрэглээтэй байсан гэж  Говь-Алтай аймгийн Алтай сумын засаг дарга Д.Эрдэнэжаргал ярив. 

 
Сэтгэгдэлүүд