Эрүүл мэндийн яамнаас баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн салбар хэрхэн ажилласан болон статистикийн мэдээллийг өнөөдөр олон нийтэд хүргэлээ. 7 дугаар сарын 8-17-ны өдрүүдийг статистикийг хүргэе.
1. 1974 эх амаржиж, 1984 хүүхэд мэндэлжээ.
2. Осол гэмтлийн шалтгаанаар 98 хүн нас барсаны 15 нь зам тээврийн ослоор, 41 нь архины шалтгаант хордлогоор, 14 нь бусад хордлогоор, 28 нь бусад шалтгаанаар эндсэн байна
3. Мориноос нийт 26 хүүхэд унасан тохиолдол бүртгэгдсэнээс 5 хүүхэд нь зөөлийн эдийн бэртэл, 21 хүүхэд нь ноцтой бэртэл аваагүй байна
4. Нийт 1487 хүнд мэс засал хийснээс 436 нь төлөвлөгөөт мэс засал, 1051 нь яаралтай мэс засал эзэлжээ.