Монгол инженерүүд бензин болон цахилгаан хос хөдөлгүүр бүхий туулах чадвар сайтай “Mozo X” автомашин бүтээжээ.
Манай орны бартаа ихтэй замд туулах чадвар өндөртэй, ямар ч хүнд нөхцөлд унахад тохиромжтойгоос гадна 100 км-т 6,5 л буюу бензин зарцуулдаг байна.
Mozo X автомашин нь 1.5 мотор, турбо хөдөлгүүртэй, урдаа хөтлөгчтэй бөгөөд нэмэлтээр хойд хоёр дугуй дээрээ цахилгаан мотор суулгаж өгснөөрөө давуу талтай. Хотын хөдөлгөөнд цахилгаан мотороороо 100% цахилгаан машин шиг явах бол бартаат замд бензин хөдөлгүүрээрээ ажиллах онцлогтой юм. Түүнчлэн Польш, Герман, Беларусийн үйлдвэрийн баталгаатай эд ангиар үйлдвэрлэсэн. Засвар үйлчилгээ нь үнэгүй. Суудал нь эргономик сайтай тул олон цагаар жолоо барихад нуруунд эвтэйхэн гэдгээрээ онцлог. МOZO X машины тестийг Дарханы зам дээр хийжээ.
Тус компани ирэх 12 дугаар сард MOZO EVision хэмээх нэртэй автомашинаа танилцуулахаар төлөвлөжээ.