Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 8 сарын 04-ны өдрийн байдлаар 60 хувьтай байна.
9 сарын 15-наас өвлийн ачаалал нэмэгддэг энэ үе хүртэл бэлтгэлээ гүйцээж хангахаар ажиллаж байна. Хил гаалийн нэвтрүүлэх чадвар, тоног төхөөрөмжийн үнийн өсөлт гээд өмнөх жилүүдээс илүү бэрхшээлтэй нөхцөлд мэргэжилтэнүүд ажиллаж байна гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэв.
Мөн тэрээр өнөөдөр эрчим хүчний салбарын аль нэг станц доголдоход оронд нь ажиллуулах нөөц эх үүсвэр байхгүй, ослын байдалд энэ салбар явж байгааг тэрээр онцоллоо.