Солгой гартнуудын өдөр

Чөлөөт сэдэв
August 13, 2022
726

Солгой гартнуудын олон улсын өдрийг анх 1992 оны энэ өдрөөс тэмдэглэж иржээ. Америкийн Ар Канзас мужийн Топика хотын солгой гартнууд дэлхийн солгой гартнуудыг нэгтгэн, эрх ашгаа хамгаалах зорилгоор 1975 оны наймдугаар сарын 13-нд Олон улсын солгой гартны байгууллага байгуулж, улмаар хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн байна.
Статистикийн тоо баримтаас үзвэл, дэлхийн долоон оршин суугч тутмын нэг нь солгой байдаг аж. Энэ өдрийн зорилго нь солгой хүмүүс хэрэглэж болохуйц тоног төхөөрөмж үйлдвэрлэхийг хүсэх явдал юм байна.
Их Британийн олон сургуульд солгой хүүхдүүдийг зөв гараараа бичиж сургахыг эрмэлзсээр байгаа нь сэтгэл зүйн стресст оруулж, улмаар сурагчдын сурлагад муугаар нөлөөлдөг нь тогтоогджээ. Сэтгэл судлаачид “Солгой хүмүүс хүчтэй зан чанар, бүтээн туурвих их чадавхтай” гэж үздэг байна.

Сэтгэгдэлүүд