Ээлжит бус чуулганыг сунгалаа

Улс төр
August 26, 2022
756

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа.  Тодруулбал: УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг УИХ-ын дарга Ерөнхийлөгчид танилцуулснаар хойш ажлын гурван өдөрт багтааж Ерөнхийлөгч ёсчилох учиртай. Түүний дараа УИХ Засгийн газрын хуульд өөрчлөлт хийх боломж бүрдэнэ.
Тиймээс  ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар болжээ.

Сэтгэгдэлүүд