Хүн өөрөө аз жаргал гэдэг зүйлийг хүсэл мөрөөдлөө болгон, түүнд тэмүүлдэг амьд биет учир “Аз жаргалын өдөр”-тэй байх учиртай гэж үзэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар энэ өдрийг сонгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж байжээ. Үүний хүрээнд НҮБ-аас жил бүр дэлхийн улс орнуудын аз жаргалын индексээр нь жагсаадаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд жагсаалтыг Финланд улс тэргүүлжээ. Өнгөрсөн жил ч тус улс дэлхийн хамгийн аж жаргалтай иргэдтэй улсаар тодорч байсан юм.
![](/userfiles/files/az.jpg)
Аз жаргалыг хүн бүр өөр өөрийнхөөрөө тодорхойлдог. Харин эрдэмтдийн тодорхойлсноор аз жаргал бол амьдралдаа сэтгэл хангалуун байх, өдөр бүрийг сайхнаар мэдрэх, ойр орчны хүмүүсээс эерэг энерги авах, ямар ч юманд сэтгэл гаргах гээд маш олон зүйлсийн хослол бөгөөд аз жаргалын 50% нь генээс, 40% нь бидний бодол, үйл хөдлөл болон зан аашаас, 10% нь нөхцөл байдлаас шалтгаалдаг байна.