МУ-ын усны хэрэглээ өнөөдөр 180 мянга орчим метр куб байна. 2030 он гэхэд энэ тоо 620 мянган метр кубд хүрнэ. Харин манай улсын усны нөөц 230 мянган метр куб.
Үлдсэн 400 орчим метр куб усыг яах вэ? Энэ асуудлыг шийдэхийн тулд засгийн газрын бие даасан агентлаг байгуулах хэрэгтэй гэж Монголын усны түншлэл төрийн бус байгууллагын тэргүүн Д.Басандорж ярилаа. Монголын усны холбоо, Монголын усны түншлэл төрийн бус байгууллагынхан өнөөдөр Ерөнхий сайдтай уулзаж энэ талаар зөвлөлдсөн байна