Санал болгох
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ли Наг Ён нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын зурсны дараа ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийлээ.
Мөн эмч нарыг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад түлхүү хамруулах, ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой угтан соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон асуудлуудыг энэ оны эхний хагаст болох Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанаар нарийвчлан хэлэлцэнэ.