Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар “Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Цаашид шөнийн тарифын хөнгөлөлт хэвийн үргэлжлэх бөгөөд 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд дараах байдлаар хөнгөлж байна.
1. 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар,
2. 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг хөнгөлнө.
Энэхүү хөнгөлөлтийг санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан энэ оны арванхоёрдугаар сарыг дуустал болон 2023 оны 1, 2, 3 ба 11, 12 дугаар сарыг дуустал хугацаанд мөрдүүлнэ.
ЭХЗХ-ны дээрх тогтоолыг “Захиргааны хэм хэмжээний акт”-д бүртгүүлэхээр Хууль зүйн яаманд хүргүүлсэн байна. Тогтоол нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжинэ. Улсын төсвөөс хөнгөлөлтөд зориулж 37.5 тэрбум төгрөг зарцуулах юм.