Танилцуулга
Холбоо барих
ЭГЭЛ
Toggle navigation
Нүүр
Үйлчилгээ
Улс төр
Мэдээ, мэдээлэл
Ярилцлага
Чөлөөт сэдэв
Нийтлэл
Видео студи
Улс төр
Нүүр
Улс төр
Зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчид
Улс төр
January 04, 2023
121
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “
Зөвлөлдөх зөвлөл байгуулах
тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлаас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар 80 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсэг байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгосны хүрээнд Байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, гишүүдэд Ж.Батсуурь, С.Ганбаатар, Т.Доржханд, Ж.Мөнхбат, С.Одонтуяа, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Н Энхболд болон Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх арга хэмжээг зохион байгуулсан талаар танилцуулга хийлээ.
Тэрбээр, “Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8.2-т Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна, 8.3-т Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна, 8.6-д Энэ хуулийн 8.3-т заасан шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгоно гэж тус тус заасныг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигч нарыг бүртгэх зарыг 2022 оны 02 дугаар сарын 23-30-ны хооронд парламентын цахим хаяг, өдөр тутмын сонин хэвлэл, МҮОНРТ болон бусад цахим хаягуудаар нээлттэй зар байршуулж, мөн зарим их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад албан бичгийг хүргүүлсэн. Товлосон хугацаанд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас 13, Төрийн бус байгууллагаас 73, аж ахуйн нэгжээс 4, иргэнээс 72, нийт 162 хүний материал ирсэн.
Ажлын хэсэг ерөнхий шаардлага буюу товлосон хугацаанд ирүүлсэн эсэх, нэр дэвшигчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, нэр дэвшүүлсэн тухай тодорхойлолт гэсэн бичиг баримтын бүрдэл хангагдсан эсэх, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй.” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөл болон Монгол Улсын дээд шүүхээс хүн тус бүрээр гаргуулж авсан лавлагааг харгалзан 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан.
Баримт бичгийн бүрдэл дутуу 23, тогтоосон хугацаанаас хойно 3, хуулийн 8.4-т заасан шаардлага хангаагүй 3 нэр дэвшигч байсан.
Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, дээрх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан дараах 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр сонголоо хэмээн танилцуулсан.

Ажлын хэсгээс Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд доорх хүмүүсийг нэр дэвшүүлжээ.
1.Төрийн бус байгууллагаас нэр дэшүүлсэн Л.Төр-Од - Улс төрийн эдийн засагч, эрх зүйч
2. Хувь иргэнээр нэр дэвшсэн Г.Галбадрах - Зураг, хөдөлмөрийн багш
3. Монгол Улсын их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн О.Мөнхсайхан - Судлаач
4. Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн О.Амартүвшин - Эдийн засагч
5. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн Ө.Ганхуяг - Эдийн засагч
6. Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн Х.Ганбаатар - Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер
7. Монгол Улсын Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн Г.Чулуунбаатар - Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич
8.Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн С.Эрдэнэбат - Хөдөлмөрийн эдийн засагч
9. хувь иргэнээр нэр дэвшсэн Д.Моондой - Радио электроникийн инженер
10. Шинжлэх ухаан технологийн их сургуулиас нэр дэвшүүлсэн Д.Мягмарсүрэн - Улс төр судлаач
11. Хувь иргэнээр нэр дэвшсэн И.Цэрэн-Онолт - Багш, математикч.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
“Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Мөн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм.
Санал болгох
Я.Санжмятав: АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн дотор 25 эрхзү...
May 20, 2020
1230
Төрийн албанд сонгон шалгаруулалтгүй орсон 1519 хүнийг өнөөд...
Mar 03, 2022
267
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өргөн...
Aug 25, 2022
259
Сэтгэгдэлүүд
Хамтрагч байгууллагууд
Сүүлд нэмэгдсэн
Их уншигдсан
Г.Амармэнд: Түлэгдэлтийн сорвиноос болж хөдөлм...
January 27, 2023
42
Он гарсаар 5-14 насны 221 хүүхэд чарганаас уна...
January 26, 2023
20
АИ-92 бензиний гаалийн татварыг ирэх оны 01 са...
January 25, 2023
45
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй ...
January 24, 2023
22
Хоёрдугаар улирлын хичээл 2023.01.30-ны даваа ...
January 23, 2023
31
Он гарсаар 68,521 толгой мал хорогджээ.
January 22, 2023
33
Б.Жавхлан: 1,095,352 хүүхдийн мөнгийг шилжүүлж...
January 19, 2023
34
“Амар байна уу 2023” үндэсний үйлд...
January 17, 2023
123
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл ...
January 16, 2023
175
Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2....
January 16, 2023
87
Ардчилсан намын дарга ирэх пүрэв гарагт тодорн...
January 13, 2023
37
Манай улсад 305 мянган малчин мал аж ахуй эрхэ...
January 12, 2023
53
Зургаан яамны төрийн нарийн бичгийн дарга, 18 ...
January 11, 2023
442
Энэ баасан гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй...
January 10, 2023
76
11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутг...
January 10, 2023
556
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
January 05, 2023
259
Ичээний үеэр амьтдын зүрхний цохилт минутанд 5...
January 05, 2023
83
Мөсний зузаан олон жилийн дунджаас 10-30 см ни...
January 05, 2023
47
Монгол Улсаас БНХАУ руу зорчиж буй иргэдийн ан...
January 04, 2023
89
Зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх зөвлөлийн б...
January 04, 2023
122
Нярайн эмгэг шарлалт
February 23, 2020
10681
Өсөлтгүй жирэмслэлт
February 20, 2020
8735
Идлэг шонхор шувууны тоо толгой 8 жилийн хугац...
July 09, 2019
4080
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ...
July 19, 2019
3752
Кесар хагалгааны дараа ихэс түрүүлэлт эмгэг ши...
January 29, 2020
3251
Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай Мо...
February 12, 2020
2650
Б.Лхагвасүрэн: Машин, лизинг, цалин, ипотекийн...
March 18, 2020
2622
ОРЧИН ҮЕИЙН хамтлаг, дуучдын ТУХАЙ ТОВЧ тэмдэг...
May 07, 2020
2591
Анхны унадаг дугуй дөрөөгүй байжээ
January 28, 2020
2556
Жүжигчин Э.Пүрэвжаргал нөхрийнхөө багын найзта...
May 02, 2020
2392
4-р төрөх эмнэлгийг 6 сараас өмнө ашиглалтанд ...
February 08, 2020
2369
Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн о...
April 21, 2020
2332
АИ-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 50...
March 18, 2020
2320
912 мянган иргэнд 148 тэрбум төгрөгийг буцаан ...
February 05, 2020
2266
УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ түдгэл...
April 03, 2020
2172
Монголын бүх ээжүүддээ эхчүүдийн баярын мэнд х...
May 10, 2020
2146
Тахианы мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг...
February 05, 2020
2122
“Офиукус” нэртэй 13 дахь орд шинээ...
January 26, 2020
2068
Нөөцийн махыг дараах газруудаар худалдаалж бай...
March 11, 2020
2004
50 гаруй нэр төрлийн газар тариалангийн тоног ...
June 09, 2020
1932
Радио поскаст
flicker images