“Амар байна уу 2023” үндэсний үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа

Мэдээ, мэдээлэл
January 17, 2023
806
Сар шинийн баярт зориулж Монголчууд 1,3 их наяд төгрөгийг зарцуулдаг бөгөөд 70 хувийг нь ирсэн зочиддоо гарын бэлэг буюу импортын бараа худалдан авахад зарцуулдаг байна. Иймд гадагшаа урсаж буй 900 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломжийг иргэдэд олгох зорилгоор өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын санаачлагаар сар шинийн баярыг угтсан “Амар байна уу 2023” Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ноос эхлэн сарын турш 8600 метр квадрат талбай, 2 мянган машины зогсоол бүхий "Шинэ 100 айл" худалдааны төвд гарна.
Арга хэмжээнд Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн мянга гаруй ЖДҮҮ эрхлэгчид шилдэг брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаална. Түүнчлэн нэгдсэн үзэсгэлэнд оролцож байгаа үндэсний үйлдвэрлэгчдээс талбайн түрээс авахгүй, нэг дор бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгож байгаагаараа онцлог юм.
Сонирхсон жижиг дунд үйлдвэрлэгчид харьяа сум, дүүргийнхээ Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвдөө хандаж бүртгүүлэх хэрэгтэй.
Мөн ЖДҮҮ эрхлэгчдэд Монголын топ ААН-үүд болон ОУ-н байгууллагуудтай хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны В2В уулзалтад оролцох боломжийг нээж өгөх юм.
 
Сэтгэгдэлүүд