Танилцуулга
Холбоо барих
ЭГЭЛ
Toggle navigation
Нүүр
Үйлчилгээ
Улс төр
Мэдээ, мэдээлэл
Ярилцлага
Чөлөөт сэдэв
Нийтлэл
Видео студи
Чөлөөт сэдэв
Нүүр
Чөлөөт сэдэв
Зараа аюулаас зугтдаггүй харин өөдөөс нь амдан гүйж өргөстэй үсээрээ хатган зайлуулдаг
Чөлөөт сэдэв
February 02, 2023
2230
Дорнод
болон Төвийн тал хээр, ойт хээр, баруун тийш Хангайн нуруу хүртэл тархжээ. Биеийн урт нь 19-25 сантиметр, жин нь 700-800 грамм, сард 5-6 зулзага гаргадаг. Зараа элдэв төрлийн шавьж, өт, дун, гүрвэл, ангаахай, мэлхий, хулганы гөлчгий, могой зэргээр хооллоно. Элдэв төрлийн хүчиллэг, эхүүн үнэртэй бүтээгдэхүүнд хамгийн дуртай. Хурц содон үнэр гарвал хамаг үсээ өрвийлгөөд хайж гүйдэг байна.
Зулзагыг нь бөөдий гэх бөгөөд зуны эхэн сард нүдээ нээгээгүй 3-8 бөөдий төрүүлж хөхөөрөө хооллодог. Зулзага нь улаан нялцгай төрөх бөгөөд 21 хоногийн дараа арьс нь зузаарч, үс ургаж эхлэх бөгөөд тэр нь яваандаа эвэрлэг өргөс болно. Өргөс нь 2-3 сантиметр урттай, 5000 гаруй зузаан, нарийн үзүүртэй өргөс болж ургадаг. Өргөсний өнгө нь цайвар цагаан, үзүүр нь хар бараан, ширхэг бүр нь гуурс шиг дотроо хөндий. Үзүүр нь доошлох тусам бага зэрэг нарийсч, бөөрөнхий болоход тохиромжтой мушгирсан хэлбэрт ордог нь дээрээс ирсэн даралтыг багасгах гайхалтай механизм ажээ. Өргөсний үзүүрт даралт үүсэхэд тэр чигээрээ угт очихгүйгээр даралт нь буурч хүрдэг учраас зараанд өөрт нь юу ч мэдрэгддэггүй байна. Зарааны үнэрлэх болон сонсох эрхтэн нь маш сайн хөгжилтэй. Аюул ирж буйг үнэрээр нь мэдрэх агаад урдаас нь амдан гүйж, өргөс шиг үсээрээ хатган зайлуулдаг ажээ. Бөмбөг шиг бөөрөнхий болоход түүний нуруу дагасан булчин тус болдог. Уг булчин хүчтэй агшихад зараа атиран хумигдаж бөөрөнхий болох ба тайван үедээ булчингууд уян хатан болж өргөсөө хэвтээ байдалтай дэлгэдэг. Зараа өргөсөө сайн цэвэрлэж чаддаггүй учраас янз бүрийн шимэгч хорхой үүрлэх нь бий. Амнаас нь гардаг хөөсөрхөг шүлс нь шавьж цэвэрлэх, бие биеэ олох, хоорондоо харилцахад тус болно. Мөн шавьжийг устгахын тулд эдгээр хөөсөө биедээ тараадаг. Зараа шөнө илүү идэвхитэй амьдарч ан хийдэг учир сайн хардаг ч өнгө ялгадаггүй, зөвхөн хар цагааныг харах чадвартай. Бас түүний богинохон жижиг хөл маш сайн хөгжсөн ба үдшийн бүрийгээр анд мордохдоо хөлийнхөө улаар зөөлөн зөөлөн гишгэж газар унасан навчисыг ч шаржигнуулахгүй явж чаддаг ажээ. Эмэгчин зараа орооны үед төрөл бүрийн даавар ялгаруулдаг ба үүнийг эрэгчингүүд анддаггүй байна. Зараа ороо нь орох үедээ яг л муур шиг гийнадаг, харин нөхцөл байдал өнгөрвөл гиншдэг. Харин намрын сэрүүн орох үед тургиж бувтнах бөгөөд, бөөдийнүүдээ дагуулж явахдаа чар чар хэмээн дуугардаг гэнэ. Зараа өвлийн хүйтнийг ичиж өнгөрөөх бөгөөд газар унасан жимсэн дээгүүр өнхөрч өргөсөндөө хатгаад үүрэндээ аваачиж нөөцөлдөг байна.
Санал болгох
Энэ сард дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрнэ
Nov 08, 2022
1395
Унтаж байхад бидний биед ямар зүйлс болдог вэ?
Dec 30, 2019
1929
Хүн аливаа шинэ зүйлд дасахад 66 хоног шаардагдана
Sep 01, 2021
2012
Сэтгэгдэлүүд
Хамтрагч байгууллагууд
Сүүлд нэмэгдсэн
Их уншигдсан
Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж зар...
October 08, 2026
67
Дэд ахлагч Х.Багатамир: Эр хүн болох эхлэлийг...
October 08, 2026
940
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд барим...
October 08, 2026
62
Б.Хүдэржаргал: Өөрийн гэж өмөлзөх эх оронтой б...
September 25, 2026
231
Б.Хүдэржаргал: "Эх орны хил тайван байна&...
September 25, 2026
296
Баруун салаа ДАШЧАГЛИН хийдийн лам нар уртын ж...
August 15, 2026
1105
ШШГЕГ-ийн одонт ээж
May 29, 2026
1125
Эгэлийн эгэл одонт ээжүүд
May 25, 2026
475
Он гарсаар нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр...
April 20, 2026
766
П.Батчимэг: Шинэ сайдууд ашиг сонирхлын зөрчил...
April 14, 2026
570
Өнөөдөр Монгол улсад олон намын тогтолцоо бата...
April 07, 2026
632
Дэлхийн эрүүл мэндийн өдөр
April 07, 2026
529
МУГЖ Б.Туяа: Инээд бол аз жаргал
April 01, 2026
566
Гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тар...
March 31, 2026
767
12 иргэний амь насыг авран хамгаалав
March 16, 2026
619
МУАЖ Д.Цэрэндарьзав: Гэртээ харих замыг гэргий...
March 06, 2026
2920
Улаанбаатар хотын амьжиргааны доод төвшин 543 ...
March 05, 2026
1593
АН-ын дарга О.Цогтгэрэлийн гал морин жилийн ан...
February 23, 2026
661
“Ардчиллын гэрэгэ”-г гардууллаа.
February 08, 2026
2218
И МАРТ худалдааны төв битүүний өдөр хүртэл шөн...
February 07, 2026
2224
УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН САНАЛАА ӨГЛӨӨ
June 28, 2024
45264
“Эрдэнэт үйлдвэр”, "Чингис ха...
July 22, 2024
44368
Галын улмаас өндөглөгч тахианыхаа 40 хувийг ал...
June 05, 2024
42975
Дэлхийн анхны модон хиймэл дагуул
May 30, 2024
42272
Энэ сарын дундуур ихэнх нутгаар ус ихтэй аадар...
August 07, 2024
39981
6 сарын 14-ны өдөр бүх нийтээр амардаг болох у...
April 08, 2024
39616
Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн...
May 20, 2024
39266
Ардчилсан намын бүлэг 2024 оны төсвийн тухай х...
August 14, 2024
38956
2024 оны эхний 8 сард 10.6 сая ширхэг сурагчий...
August 27, 2024
38160
Монгол улс паралимпоос таеквондогийн төрлөөр а...
August 30, 2024
38061
Кемпински Хаан Палас зочид буудал эмзэг бүлгий...
April 11, 2024
37179
Ш.Ганболд: Ижийн энтэй эгчдээ хайртай
September 15, 2024
37097
2024 оны эхний 5 сарын байдлаар 44,607 ширхэг...
May 06, 2024
36414
Туслах багшийн “Чадамжийн гэрчилгээ&rdqu...
September 30, 2024
35671
Он гарсаар нийт 44 удаагийн ой хээрийн түймэр ...
April 23, 2024
35610
Энэ сонгуулиар 26 нам, 2 эвсэл иргэдээсээ &quo...
April 29, 2024
34670
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 он...
April 02, 2024
33674
Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дун...
March 26, 2024
33598
Цас орсон эхний өдөр халтирч унаж, гэмтсэн 86 ...
October 21, 2024
32113
"Ойлгоё, найзалъя, бүтээе"
March 21, 2024
30156
Радио поскаст
flicker images