"Мэлхий гүнж" хүүхдийн жүжиг тоглоно

Чөлөөт сэдэв
March 02, 2023
573
 

“Dream Day” хүүхдийн театраас ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын улирлын амралтад зориулан Дэлхийн нэрт хүүхдийн киноны найруулагч, продюсер Жон Эдвард Маскерын шилдэг бүтээлүүдийн нэг сургамжит, хөгжилтэй, хөнгөн өгүүлэмж, этгээд өвөрмөц баатруудаараа хүүхдийн зүрх сэтгэлийг татаж чадсан хүүхэлдэйн кино, эх зохиолоос нь сэдэвчилсэн “МЭЛХИЙ ГҮНЖ” хүүхдийн жүжгийг 2023 оны 3-р сарын 18,19-ний өдрүүдэд тоглох гэж байна.
Монголд анх удаа тоглох энэхүү хүүхдийн жүжгийг Мөнхбатын Лхагва найруулагчийн уран сэтгэмжээр баяжуулан 30 гаруй мэргэжлийн жүжигчид, уран бүтээлч, авьяаслаг хүүхдүүдийн оролцоотойгоор Монголын Хүүхдийн Ордоны Их танхимд толилуулна. 
Зохион байгуулагчдын зүгээс хүүхдүүд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий тайз, дуу дүрсний эффект, тохижилт чимэглэл бүхий заал танхимыг бий болгох ба хоол үйлчилгээ, үзэсгэлэнгийн бүхээгт төрөл бүрийн сонирхолтой худалдаа үйлчилгээнүүд явагдахаас гадна, хөгжөөнт бэлэгтэй тэмцээнүүд зохиогдохоор төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 11-333-66686167066

Сэтгэгдэлүүд