Улаанбаатар хотын хэмжээнд одоогоор 84.7 километр дугуйн зам бий бөгөөд үүн дээр нэмж 20 км гаруй зам тавихаар төлөвлөжээ.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 63 мянган ам метр явган хүний зам тавихаар төлөвлөснөөс гуравны нэгийг нь буюу 20 мянга гаруй ам метрийг нь гүйцэтгэсэн байна. Тиймээс үлдсэн 40 мянга гаруй ам метрийг нь энэ жил үргэлжлүүлэхээс гадна нэмж 25 мянган ам метр явган зам шинээр тавина.
Цаг агаарын байдлаас хамаараад ирэх долоо хоногоос замын зарим ажлыг эхлүүлэх юм.