Гэмт хэргийн шинжтэй 126, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 64 гомдол, мэдээллийг шалгаж, эрүүгийн 845 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав. Тусгай дугаараар 302 дуудлага, иргэдээс 89 гомдол хүлээн авсан. 88 албан тушаалтны ХОМ-ийг шалгаж, 759 хүнийг сургалтад хамруулж, 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянаж, 6 хэрэг шүүхэд шилжүүлжээ
Дээрх 6 хэргээс, наадмаар хүмүүсийг шагнах тул хандив өг гэж нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн захирлаас нэхэж шаардсаар хувьдаа 10 сая төгрөгийн хахууль авсан гэх сумын Засаг даргад холбогдох хэргийг энд онцолж байна