Өнөөдрөөс Баян-Өлгий, Ховд аймгийн цахилгааныг хязгаарлаж засварын ажил хийнэ.

Мэдээ, мэдээлэл
June 23, 2023
523

Баян-Өлгий болон Ховд аймгийн цахилгаан эрчим хүчийг өнөөдрөөс эхлэн тав хоног хувиарын дагуу хязгаарлахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 23-28-ны өдрийн 07:00-20:00 цагийн хооронд хоёр аймгийн тогийг хязгаарлана. 
"Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 2023 оны урсгал засварын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 110кВ-ын Улаангом, Өмнөговь 1, 2 Цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засварын ажил хийгдэх гэж байгаа. Тиймээс энэ сарын 23-28 хүртэл цахилгаан хязгаарлана. Гэхдээ заасан цагийн хооронд л хүчдэл тасална. 
Ховд, Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчийг дулааны цахилгаан станц, нарны станцаас цахилгаан эрчим хүчээр хангах болсон тул цахилгаан эрчим хүч хэрэглэгчид, аж ахуй нэгж  байгууллагууд эрчим хүчний хэрэглээгээ зохицуулахыг анхааруулж байгаа"  гэж Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас мэдээллээ. 
Тиймээс өнөөдрөөс эхэлж дараах хоёр аймагт заасан цагуудад цахилгаан эрчим хүчийг хязгаарлах юм байна.

 

Сэтгэгдэлүүд