"Эрдэнэт"-ийн "Стандарт" банкинд төлөх 40 сая долларыг барагдуулжээ.

Мэдээ, мэдээлэл
April 05, 2019
1181
"Жаст" групп “Эрдэнэт” үйлдвэрийн батлан даалттайгаар Өмнөд африкийн Стандарт банкнаас анх  160,1 сая ам.долларыг авсан байна. Гэвч уг өрөө төлж чадаагүй учраас Стандарт банк 2012 онд Лондонгийн Арбитрийн шүүхэд хандсан. Лондонгийн арбитрийн шүүхээс Эрдэнэт үйлдвэрийг  51 сая ам.доллар төлөх шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийг манай тал хүлээн зөвшөөрөөгүй учир Английн шүүхэд мөн хандсан ч Лондонгийн арбитрийн шүүхийн шийдвэр хэвээр гарсан. Ингээд Английн шүүхийн шийдвэр эцсийнх байсан учраас Ерөнхий сайдын захирамжаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг 2018 оны наймдугаар сард гаргажээ. Ажлын хэсэг Английн дээд шүүх “Эрдэнэт” үйлдвэрийн төлбөрийн гүйлгээг царцаах, "Стандарт" банкны төлбөрийн асуудлыг шийдвэрлэхгүй бол эд хөрөнгийг хурааж авах хүртэл шийдвэр гаргасан  учраас ийнхүү 40 сая ам долларыг барагдуулсан байна. Уг мөнгийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын эрсдэлийн сангаас гаргажээ. 
Сэтгэгдэлүүд