Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарынханы спортын тэмцээнд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо амжилттай оролцлоо

Мэдээ, мэдээлэл
November 29, 2023
11419
Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарынханы спортын нөхөрсөг тэмцээн энэ амралтын өдрүүдээр амжилттай болж өндөрлөлөө.
Үнэт металлын үндэсний холбооноос анх удаа зохион байгуулсан уг тэмцээнд Эвт Холбоо, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны хариуцлагатай бичил уурхайчид, Бүрэнсүх ХХК Үнэт эдлэл бэлэг дурсгалын үйлдвэр, Хас гоёл ХХК, Planet Gold Planet, Алт арилжаалагчдын холбоо, Мөнгөн талст ХХК, Тэнгэрийн Угалз ХХК, Үнэт металлын үндэсний холбоо зэрэг 9 багийн 60 гаруй тамирчин гар бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн гурван төрлөөр өрсөлдлөө.

Гар бөмбөгийн төрөлд МБУНДХолбооны баг 1-р байрт орж алтан медалийн эзэд болсон бол удаах байрт Тэнгэрийн угалз баг, гуравдугаар байрт Planet-Gold Mongolia баг шалгарч хүрэл медалийн эзэд боллоо.

Харин ширээний теннисний төрөлд алт арилжаалагчдын холбооны н.Мөнхбаатар алтан медаль хүртсэн бол эмэгтэй төрөлд үнэт металын үндэсний холбооны тамирчин н.Батцэцэг 1-р байрт шалгарлаа.
Дартс төрөлд 1-р байр Эвт холбоо, 2-р байр Тэнгэрийн угалз, 3-р байрыг Алт арилжаалагчдын холбоо эхний байрыг тус тус эзэлж, тэмцээний шилдэг багаар Тэнгэрийн угалз баг тодорч 2023 оны цомын эзэн боллоо.
 
Сэтгэгдэлүүд