Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр

Мэдээ, мэдээлэл
January 30, 2024
15073
Дэлхийн эрүүл мэндийн далан дөрөв дэх ассамблейн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар ДЭМБ-ын гишүүн орнууд санал нэгтэй баталсан WHA74(18) шийдвэрээр 1 дүгээр сарын 30-ны өдрийг “Анзаарагддаггүй өвчин"-ийн өдөр болгон тэмдэглэж байхаар зарласан юм. Энэ өдөр нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн эрүүл мэндийн 11 өдөр, Дэлхийн эрүүл мэндийн 2 долоо хоногийн нэг юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2024 онд Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдрийг тохиолдуулан, хүн бүрд ялангуяа удирдагчид, нийгэмлэгүүдэд хандан, Анзаарагддаггүй өвчнүүдийн шалтгаан болж буй тэгш бус байдлыг арилгах, 1.62 тэрбум хүнийг хамарсан ядуурал, өвчлөл өндөр ядуу буурай хэсгүүдэд тогтвортой хөрөнгө оруулалт хийхийг уриаллаа.
ДАМЖУУЛАГЧААР ДАМЖДАГ АНЗААРАГДДАГГҮЙ ӨВЧНҮҮД: Ялаа, шумуул, нялцгай биетэн, цох, хавч хэлбэртэн нь хүнд халдвар дамжуулдаг.

Дэлхий дахинд энэ өвчнөөр 1 тэрбум хүн өвчилдөг. Жилд 1.62 тэрбум хүнд анзаарагддаггүй өвчнүүдийн эмчилгээ шаардагддаг. Жилд 200 000 нас баралтаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг байна.
Сэтгэгдэлүүд