УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: Ардчилсан намын дэргэд бодлогын судалгааны байгууллага байгуулна

Улс төр
September 19, 2025
6

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 
Ардчилсан намын даргын хувьд цаашид ямар бодлого барьж намаа удирдах вэ? 
Олон нийт Ардчилсан намыг цэгцтэй явахыг хүсэж байна. Ардчилсан намын хувьд нээлттэй хэрнээ цэгцгүй нам, МАН цэгцтэй ч хаалттай нам. Тийм учраас Ардчилсан намыг цэгцтэй нам болгон өөрчлөх чиглэлд ажиллах ёстой болж байгаа. Улсын дээд шүүхээс өчигдөр Ардчилсан намын даргаар бүртгэсний дараа би анхны тушаалаа гаргасан. Энэ бол Ардчилсан намын дэргэд бодлогын судалгааны байгууллага байгуулах тушаал байсан. 
Ардчилсан намын даргын хувьд буцаад засагт орох эсэх асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
Одоогоор энэ талаар албан ёсоор яригдсан зүйл алга. Яригдахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд намын эрх бүхий байгууллага шийвэрээ гаргана. Ардчилсан нам бол олонхиороо засагладаг, дотоод ардчилал сайтай нам. Гэхдээ Ардчилсан нам ороод ир гэхээр нь ороод, хөөхөөр нь гараад,  хөөгдчихөөд маргааш нь Засгийн газарт уривал дахиад гүйж ороод байх хялбархан, хямдхан байх улс төрийн хүчин биш

 

Сэтгэгдэлүүд