БНСУ-ын нислэгүүдийг цуцлах асуудлаар хуралдаж байна

Мэдээ, мэдээлэл
February 24, 2020
1716
Шадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан Улсын онцгой комисс  хуралдаж байна. Хурлаар 

1. Шинэ коронвирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ. 

2. БНСУ дахь Монгол Улсын иргэдтэй холбоотой арга хэмжээ

3. БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийн асуудал болон нүүрс, газрын тосны тээвэрлэлтийн нөхцөл байдал

4. Экспортын зарим арга хэмжээ

5. Цагаан сарын өдрүүдээр автозам хязгаарласан арга хэмжээнүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сүүлийн өдрүүдэд коронавирүсийн халдвар БНСУ-д эрчимтэй өсч буйтай холбогдуулан, тус улсын чиглэл дэх монголын нислэгүүдийг яаралтай цуцлах чиглэлийг өгсөн байна. Уг асуудлыг ч мөн  хэлэлцэж шийдвэр гаргах юм.
Сэтгэгдэлүүд