О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийг нь түтгэлзүүлэхгүйгээр шалгана гэдэг мухардал
Мэдээ, мэдээлэл
September 22, 2025
88
Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд АТГ-аас ажиллагаа явуулсантай холбоотойгоор, УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл өнөөдөр бүлгийн хурлын дараа мэдээлэл хийлээ.
Тэрээр уг хэргээс гадна АН-аас сонгогдсон хоёр ч гишүүнийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэлгүйгээр яллагдагчаар хүртэл татан шалгаж байсан. Тиймээс энэ мухардлыг зогсоох зорилгоор ажлын хэсэг байгуулахаар болсон гэж мэдээллээ. Ажлын хэсэг 9 хүний бүрэлдэхүүнтэй байна гэв.