Нийслэлийн 15 хороонд хөрсний уснаас үүссэн халиа дошин бий болжээ

Мэдээ, мэдээлэл
March 15, 2020
142
Одоогийн байдлаар  Чингэлтэй дүүргийн 10,11,12,14 дүгээр хороод, Дэнжийн мянгын 1,2,3,4 дүгээр үерийн далангийн сувгууд, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо болон  27 хорооны Толгойт хэсэг, Баянзүрх дүүргийн 9,13,14,22 дугаар хороодын далан сувгууд, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо гэх мэт нийслэлийн хэмжээнд нийт 15 хороодод халиа дошин үүссэн нөхцөл байдалтай байна. Дээрх хороодод хөрсний уснаас үүссэн халиа дошинг холбогдох мэргэжлийн албад хэвийн болгож ажиллаж байна

Шар үерийн уснаас урьдчилан сэргийлэх хүрээнд Захирагчийн ажлын албаны хотын Инженерийн байгууламжийн хэлтээс  далан сувгуудын нэвтрэх чадварыг сайжруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлуудыг хийж эхэлсэн байна. 

НҮБ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслөөр халиа дошин ихээр үүсээд буй Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 10 хороодод үерийн усны далан суваг барихаар болжээ. Одоогийн байдлаар далан суваг барих,хөрсний болон булгийн усыг зайлуулах талаарх шугам зургийг баталгаажуулж, Автозамын газартай трассны асуудлаар зөвшилцөж байгаа юм байна

 

Сэтгэгдэлүүд