Танилцуулга
Холбоо барих
ЭГЭЛ
Toggle navigation
Нүүр
Үйлчилгээ
Улс төр
Мэдээ, мэдээлэл
Ярилцлага
Чөлөөт сэдэв
Нийтлэл
Видео студи
Чөлөөт сэдэв
Нүүр
Чөлөөт сэдэв
Зараа аюулаас зугтдаггүй харин өөдөөс нь амдан гүйж өргөстэй үсээрээ хатган зайлуулдаг
Чөлөөт сэдэв
February 02, 2023
1459
Дорнод
болон Төвийн тал хээр, ойт хээр, баруун тийш Хангайн нуруу хүртэл тархжээ. Биеийн урт нь 19-25 сантиметр, жин нь 700-800 грамм, сард 5-6 зулзага гаргадаг. Зараа элдэв төрлийн шавьж, өт, дун, гүрвэл, ангаахай, мэлхий, хулганы гөлчгий, могой зэргээр хооллоно. Элдэв төрлийн хүчиллэг, эхүүн үнэртэй бүтээгдэхүүнд хамгийн дуртай. Хурц содон үнэр гарвал хамаг үсээ өрвийлгөөд хайж гүйдэг байна.
Зулзагыг нь бөөдий гэх бөгөөд зуны эхэн сард нүдээ нээгээгүй 3-8 бөөдий төрүүлж хөхөөрөө хооллодог. Зулзага нь улаан нялцгай төрөх бөгөөд 21 хоногийн дараа арьс нь зузаарч, үс ургаж эхлэх бөгөөд тэр нь яваандаа эвэрлэг өргөс болно. Өргөс нь 2-3 сантиметр урттай, 5000 гаруй зузаан, нарийн үзүүртэй өргөс болж ургадаг. Өргөсний өнгө нь цайвар цагаан, үзүүр нь хар бараан, ширхэг бүр нь гуурс шиг дотроо хөндий. Үзүүр нь доошлох тусам бага зэрэг нарийсч, бөөрөнхий болоход тохиромжтой мушгирсан хэлбэрт ордог нь дээрээс ирсэн даралтыг багасгах гайхалтай механизм ажээ. Өргөсний үзүүрт даралт үүсэхэд тэр чигээрээ угт очихгүйгээр даралт нь буурч хүрдэг учраас зараанд өөрт нь юу ч мэдрэгддэггүй байна. Зарааны үнэрлэх болон сонсох эрхтэн нь маш сайн хөгжилтэй. Аюул ирж буйг үнэрээр нь мэдрэх агаад урдаас нь амдан гүйж, өргөс шиг үсээрээ хатган зайлуулдаг ажээ. Бөмбөг шиг бөөрөнхий болоход түүний нуруу дагасан булчин тус болдог. Уг булчин хүчтэй агшихад зараа атиран хумигдаж бөөрөнхий болох ба тайван үедээ булчингууд уян хатан болж өргөсөө хэвтээ байдалтай дэлгэдэг. Зараа өргөсөө сайн цэвэрлэж чаддаггүй учраас янз бүрийн шимэгч хорхой үүрлэх нь бий. Амнаас нь гардаг хөөсөрхөг шүлс нь шавьж цэвэрлэх, бие биеэ олох, хоорондоо харилцахад тус болно. Мөн шавьжийг устгахын тулд эдгээр хөөсөө биедээ тараадаг. Зараа шөнө илүү идэвхитэй амьдарч ан хийдэг учир сайн хардаг ч өнгө ялгадаггүй, зөвхөн хар цагааныг харах чадвартай. Бас түүний богинохон жижиг хөл маш сайн хөгжсөн ба үдшийн бүрийгээр анд мордохдоо хөлийнхөө улаар зөөлөн зөөлөн гишгэж газар унасан навчисыг ч шаржигнуулахгүй явж чаддаг ажээ. Эмэгчин зараа орооны үед төрөл бүрийн даавар ялгаруулдаг ба үүнийг эрэгчингүүд анддаггүй байна. Зараа ороо нь орох үедээ яг л муур шиг гийнадаг, харин нөхцөл байдал өнгөрвөл гиншдэг. Харин намрын сэрүүн орох үед тургиж бувтнах бөгөөд, бөөдийнүүдээ дагуулж явахдаа чар чар хэмээн дуугардаг гэнэ. Зараа өвлийн хүйтнийг ичиж өнгөрөөх бөгөөд газар унасан жимсэн дээгүүр өнхөрч өргөсөндөө хатгаад үүрэндээ аваачиж нөөцөлдөг байна.
Санал болгох
Хүүхдийн хөгжлийн үе шат
Jan 08, 2020
1857
Дэлхийн тухай 5 баримт
Jan 03, 2020
3532
Попера Нюанс хамтлаг 20 нас хүрлээ
Nov 30, -0001
1480
Сэтгэгдэлүүд
Хамтрагч байгууллагууд
Сүүлд нэмэгдсэн
Их уншигдсан
1 сар 1: Онцгой байдлын алба хаагчдын авдаг он...
January 02, 2026
1473
1 сар 1: Энэ оноос эхлэн иргэд хуримтлалын са...
January 01, 2026
1472
Сэрчмаагийн "RED KISS"
November 28, 2025
6622
Улаанбурхан өвчнөөр 11 хүн нас бараад байна.
November 10, 2025
9265
И.Батзориг: 80 гарсан ижий, аав хоёроо хөтлөөд...
October 30, 2025
11190
Тархины харвалтын эсрэг дэлхийн өдөр
October 29, 2025
11059
Танилц: Цагдаагийн ерөнхий газрын шинэ дарга х...
October 28, 2025
11395
Нийгмийн үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааны...
October 28, 2025
11327
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна.
October 28, 2025
11196
11 сард олон жилийн дунджаас хүйтэн байна
October 28, 2025
11307
Танилц: Татварын ерөнхий газрын шинэ дарга С.Т...
October 27, 2025
11376
ЗХЖШ: Хүйтний улирлын дүрэмт хувцсанд ирэх сар...
October 27, 2025
11386
Умайн хүзүүний хорт хавдраар амь насаа алдсан ...
October 24, 2025
11452
Засгийн газар үлдэх эсэх нь 14 цагт шийдэгдэнэ...
October 17, 2025
11763
БНЭУ-ийн засгийн газар энэ жил 70 оюутанд тэтг...
October 14, 2025
11760
Хагас кокосжсон нүүрс түлснээр 25-28 хувиар ут...
October 08, 2025
11850
Хонины мах, ногооны үнэ буурч, өндөг, талхны ү...
October 01, 2025
11945
Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд...
September 29, 2025
11866
УИХ-ын дарга Б.Амарбаясгалан 85.67 хувийн сана...
September 28, 2025
11861
Гэрийн нөхцөлд жимс болон хүнсний ногооноос пе...
September 23, 2025
11872
УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН САНАЛАА ӨГЛӨӨ
June 28, 2024
44462
Галын улмаас өндөглөгч тахианыхаа 40 хувийг ал...
June 05, 2024
42214
Дэлхийн анхны модон хиймэл дагуул
May 30, 2024
41593
“Эрдэнэт үйлдвэр”, "Чингис ха...
July 22, 2024
41236
Энэ сарын дундуур ихэнх нутгаар ус ихтэй аадар...
August 07, 2024
39179
Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн...
May 20, 2024
38556
Ардчилсан намын бүлэг 2024 оны төсвийн тухай х...
August 14, 2024
38203
2024 оны эхний 8 сард 10.6 сая ширхэг сурагчий...
August 27, 2024
37297
Монгол улс паралимпоос таеквондогийн төрлөөр а...
August 30, 2024
37257
6 сарын 14-ны өдөр бүх нийтээр амардаг болох у...
April 08, 2024
36611
Кемпински Хаан Палас зочид буудал эмзэг бүлгий...
April 11, 2024
36444
Ш.Ганболд: Ижийн энтэй эгчдээ хайртай
September 15, 2024
36441
Он гарсаар нийт 44 удаагийн ой хээрийн түймэр ...
April 23, 2024
34816
Туслах багшийн “Чадамжийн гэрчилгээ&rdqu...
September 30, 2024
34522
2024 оны эхний 5 сарын байдлаар 44,607 ширхэг...
May 06, 2024
34089
Энэ сонгуулиар 26 нам, 2 эвсэл иргэдээсээ &quo...
April 29, 2024
33909
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 он...
April 02, 2024
32931
Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дун...
March 26, 2024
32857
Цас орсон эхний өдөр халтирч унаж, гэмтсэн 86 ...
October 21, 2024
31307
"Ойлгоё, найзалъя, бүтээе"
March 21, 2024
29409
Радио поскаст
flicker images