Авто тээврийн хэрэгслийн татвартай холбоотой иргэдэд эргэлзээ төрүүлсэн асуултуудад татварын ерөнхий газраас өгсөн хариултуудыг хүргэе.
1. Авто тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуульд тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацааг 5 дугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болно гэж заасан. Тиймээс иргэд хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 31-нийг дуустал тээврийн хэрэгслийн албан татварыг төлнө.
2. Өмнө нь хэрэгжиж байсан тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 1,6-аар төгссөн бол нэгдүгээр сард татвар төлөх журам цуцлагдсан.
3. Тээврийн хэрэгслийн 2024 оны албан татварыг төлөөгүй бол 2025 онд төлөхдөө нэмэгдээгүй үнээр төлнө.Харин энэ оны татвараа хуулийн хугацаанд төлөөгүй бол алданги, торгууль ногдуулна. Тодруулбал: автомашины татвараа хуулийн хугацаанд төлөөгүй бол тавраны 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгох хуультай.
4. Автомашины албан татварыг хуулийн хугацаанаас өмнө хувааж төлж болно. Жишээ нь банкны аппликэйшнээр төлөх тохиолдолд үнийн дүнг бичих талбар гарч ирнэ. Уг талбарт автомашины нэхэмжилсэн албан татварыг хувааж төлөх үнийн дүнгээ оруулаад төлж болно.