Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр тус компанийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” компани худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулав.
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвөөс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” уран зураг, гар урлал, уран бичлэг, технологийн анхдугаар наадмыг зохион байгууллаа.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Нэг хором" хөдөлгөөнд нэгдээрэй.
Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэн тэргүүнд эхлүүлсэн том зорилт, гол ажлын нэг бол улаанбаатарчуудын сэтгэлийг зовоож, эрүүл ахуйд нь сөргөөр нөлөөлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил байсан. Сүүлийн хориод жил ярьсан ч шийдэгдээгүй энэ ажил өнөөдөр биеллээ олж шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавьж байгаад баяртай байна.
НИТХ-ын XXII ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсын Элчин сайд Дэвид Воусэнийг хүлээн авч уулзав. Талууд уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, мал аж ахуй, сайн засаглал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар ярилцаж, санал солилцов.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр боллоо.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр /2019.2.26/ Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаа болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Алтанбулаг хилийн боомт, Гаалийн ерөнхий газар, Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албыг түшиглэн хэрэгжүүлж буй Хилийн үйлчилгээг сайжруулах төсөл, Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төслийн явцтай газар дээр нь танилцлаа.
Налайхын их уурхайн суурин дээр гурван бичил уурхай нэгдэн Л.Магнайбаярыг ХАБЭА-г хариуцсан уурхайчнаар ажилуулж байна.