Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын Техник импорт дахь Гаалийн хяналтын бүсэд 2019.06.27-ны өдөр АНУ-аас чингэлэгээр ирсэн, “А” компани хуучин хувцас гэж мэдүүлсэн түүвэр ачаандаа хязгаарласан бараа болох ангийн бууны сум 49,000 ширхэгийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг УБГГ-ын Гаалийн хяналт шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч “М”, гаалийн улсын байцаагч “Б”, эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч “Б” нар илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна.