Санал болгох
Коронавирусээр өвдөөд эдгэрсэн хүний тоо нас барсан хүний тооноос анх удаа давлаа.
2020 оны 2 дугаар сарын 02-ны өглөөний 08.30 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусийн халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 14411-т хүрч, 304 хүн нас барсан байна. Бүрэн эдгэрсэн 328 иргэн эмнэлгээс гарсан бөгөөд халдвар авсан байж болзошгүй хүний тоо 19544 болжээ.