Нэг уут бэлгэнд 412 грамм сахар агуулагдаж байна.

Мэдээ, мэдээлэл
December 27, 2022
596
 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж байна. Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хадгалах хугацаа хэтэрсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй, хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, зориулалтын сав баглаа боодолд тавигдах шаардлага хангаагүй, буруу шошголсон хүнс худалдаалсан зөрчлүүд нийтлэг илэрчээ.
Улмаар хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 251 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлэн, хаяг шошгын зөрчилтэй 52 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанаас буцаан татуулаад байна.
Урьдчилан сэргийлэх шалгалтад 815 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулж  илэрсэн зөрчил, дутагдлын 58.5 хувийг газар дээр нь арилгуулж, 974 зөвлөмж хүргүүлжээ. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах, хоол хүнснээс шалтгаалсан болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 566 хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, худалдаа үйлчилгээ эрхлэгч 1070 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Түүнчлэн эцэг эхчүүд хүүхэддээ ууттай бэлэг сонгохдоо дотор нь агуулагдаж байгаа бүтээгдэхүүний сахарын хэмжээг тооцож байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь 1 ундаа, 1 шоколад, 1 жигнэмэг, 3 төрлийн чихэр бүхий нэг уут бэлтгэнд хамгийн багадаа 412 грамм сахар агуулагдаж байна гэсэн судалгаа гарчээ. 

 

 

Сэтгэгдэлүүд