Эх, хүүхдийн эндэгдэл буурчээ.

Мэдээ, мэдээлэл
February 03, 2020
2320

 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр: Дэлхий дахинд 1990 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 93 промиль байсан бол 2017 онд 39 промиль болж 2.38 дахин буурсан байна.
Харин Монгол улсад 1990 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 93.8 промиль байсан бол 2019 онд 16.9 промиль болж 5.55 дахин буурчээ.

Хоёр. Монгол улсад 2016 онд 38 эх эндэж, эхийн эндэгдэл 48.6 просантимиль байсан бол 2019 онд 18 эх эндэж, эхийн эндэгдэл 23.0 просантимиль болж буурлаа.

Гурав. 2016 онд нярайн эндэгдэл 9.2 промиль (721) байсан бол 2019 онд 8.3 промиль (647);
--- 2016 онд нялхсын эндэгдэл 16.8 промиль (1315) байсан бол 2019 онд 13.3 промиль (1041);
--- 2016 онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 20.8 промиль (1628) байсан бол 2019 онд 16.1 промиль (1263) болж тус тус буурлаа.

Дөрөв. 2016 онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны 16.5 хувь (269 тохиолдол) уушгины хатгалгаа ба түүний хүндрэл эзэлж байсан бол 2019 онд 12.2 хувь (154) болж тус тус буурсан тухай мэдээллээ. 

Сэтгэгдэлүүд