Амны хаалтны үнээ үндэслэлгүй нэмсэн эмийн сангийн талаарх мэдээллийг 7012-8012 утсанд өгөөрэй.

Мэдээ, мэдээлэл
March 11, 2020
1135

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: "Нийслэл хотын хэмжээнд 1,300 гаруй эмийн сан бий. Амны хаалт, ариутгалын бодисын үнийн хөөрөгдөл, хомсдол бий болсон байвал 7012-8012 утсанд гомдлоо гаргах боломжтой. Энэ дагуу хууль бус үйлдэлд хариуцлага тооцно. 
Мөн хүнсийг их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүйг иргэддээ зөвлөе. Хүнсний бүх дэлгүүр, их дэлгүүрийн доод давхруудад байдаг хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллаж байгаа. Нийслэл хотод өдөртөө 5,000 тонн хүнсний бүтээгдэхүүн орж ирж байна. Мөн Сэлэнгэ, Замын-Үүдийн терминалаар хүнсний бүтээгдэхүүн орж ирж байгаа. Тиймээс хүнсний хомсдол Улаанбаатарт үүсэхгүйг иргэд ойлгож, их хэмжээгээр нөөцлөхгүй байхыг хүсье" гэлээ. 

Сэтгэгдэлүүд