Санал болгох
Шар үерийн уснаас урьдчилан сэргийлэх хүрээнд Захирагчийн ажлын албаны хотын Инженерийн байгууламжийн хэлтээс далан сувгуудын нэвтрэх чадварыг сайжруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлуудыг хийж эхэлсэн байна.
НҮБ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслөөр халиа дошин ихээр үүсээд буй Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 10 хороодод үерийн усны далан суваг барихаар болжээ. Одоогийн байдлаар далан суваг барих,хөрсний болон булгийн усыг зайлуулах талаарх шугам зургийг баталгаажуулж, Автозамын газартай трассны асуудлаар зөвшилцөж байгаа юм байна