Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах өнөөдөр дүүргийн 21, 27 дугаар хороонд ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын баталсан ‘’Дүүргийн Засаг дарга нар гэр хорооллоор ажиллах’’ удирдамжийн дагуу тус хороодын нутаг дэвсгэрт булгийн ус халиа үүсгэж буй Сэлбийн 24,25,26 дугаар гудамнуудад үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдалтай танилцаж, иргэдтэй уулзаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгөв.
Тодруулбал, Дарь-Эх-Хайлааст хүртэлх гүүрэн байгууламжийг барьсан Мотор сервис ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж үүсээд буй нөхцөл байдал дээр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Даваасүрэн, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Х.Азжаргал, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал, 27 дугаар хорооны Засаг дарга Л.Батдэлгэр болон албаны бусад ажилласан юм.
Тус хэсэгт зөвшөөрөлгүй буусан 64 айл байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тэдгээр айл өрхүүдийн 50 орчим хувь нь усанд автсан байдалтай байна. Иймд дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах шороон далан босгоход шаардагдах төсвийн тооцоог түргэн шуурхай гаргаж, удирдлагын зөвлөлд танилцуулахыг Онцгой байдлын хэлтэст, зөвшөөрөлгүй буусан айл, өрхүүдэд мэдэгдэл хүргүүлж ажиллахыг Газар зохион байгуулалтын албанд, дотоод нөөц бололцоогоо ашиглаж, түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст тус тус үүрэг болголоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.