Санал болгох
НИТХ-ын XXII ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд С.Амарсайханыг Хотын даргаар томилогдсонтой холбогдуулан НИТХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Үргэлжлүүлэн НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлж байгаагаа танилцуулав. Заалнаас НИТХ-ын төлөөлөгч н.Байгалмаа өөрийгөө нэр дэвшүүллээ.