Попера Нюанс хамтлагийн 20 нас

Чөлөөт сэдэв
December 14, 2021
1180

Попера хэмээх гайхалтай урсгалыг Монголдоо таниулж, энэ урлагийн гоо сайхныг мэдрүүлж яваа НЮАНС хамтлаг 20 нас хүрлээ. Тэртээ 20 жилийн өмнө дуурийн дуулаач залуус нийлж, эрхэмсэг нандин дуурийн  урлагийг поптой хамтатгаж байсан нь саяхан мэт санагдана. 

 

Дэлхийн сонгодог бүтээлүүд алдартай поп болон попера дуунууд Нюанс хамтлагийн урын санд бий. Ур чадвар, хоолойны цар хүрээ, тайзны соёл, хувцаслалт, хүндлэл, харилцаа зэрэг олон зүйлийг өөртөө шингээдэг поперагийн тод өнгийг Нюанс хамтлаг 20 жил түгээсэн юм
Тэгвэл 20 нас хүрсэн тус хамтлаг төрсөн өдрөө үзэгч олонтойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна

НЮАНС хамтлаг 20 жил шинэ жилийн баяраа 2021 оны 12 сарын 27 (Даваа гариг) 19.00 цагаас " MPM EVENT HALL”- д зохион байгуулах гэж байна.  Мэдээж МУАЖ Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУГЖ Ц.Чулуунбат /Харанга хамтлаг/, МУГЖ Поп дива Б.Сарантуяа, МУГЖ Ө.Уянга /ДБЭТ/, Алтангадас одонт Т.Дэлгэрмөрөн /Номинталст хамтлаг/, Хийлч Дээгий, Жааз дуучин Наагий, Поп дива Сэрчмаа, Эрч хүчийг мэдрүүлэх Нарандэлгэр BitBox Ray, Moondance, Улаансарнай, Эрхэмсэг, 2022 оны шилдэг үзүүлбэрт Mongolian entertainment хамтлагууд уригдан Нюанс хамтлагийн төрсөн өдөрт мэндчилгээ дэвшүүлэх аж. 

 

Холбоо барих утас:  90685555, 80709933

Холбоо барих утас:  90685555, 80709933

 

Сэтгэгдэлүүд