И МАРТ худалдааны төв битүүний өдөр хүртэл шөнийн 12 хүртэл ажиллана

Мэдээ, мэдээлэл
February 07, 2026
62
Сар шинийн баяртай холбогдуулж, иргэд томоохон зах, худалдааны төвөөр тав тухтай үйлчлүүлэх боломжийг олгох зорилгоор НИТХ-ын дарга А.Баяр И-Март буюу “Скай хайпермаркет” ХХК, "Баялаг-Ундраа", "Хүчит шонхор" зах, "Бөмбөгөр" худалдааны төв, “Номин Тав трейд” сүлжээ дэлгүүрийн удирдлагуудыг уртасгасан цагаар ажиллахыг уриалсан. 
Тэгвэл түүний саналыг И-Март буюу “Скай хайпермаркет” компанийн удирдлагууд таатай хүлээн авч өнөөдрөөс энэ сарын 17-ны өдрийг дуустал 00:00 цаг хүртэл хуваарьт цагаа сунгахаа илэрхийлээ. Харин бусад зах, худалдааны төвүүд түрээслэгчидтэйгээ зөвшилцөн 1-2 цагийн менежмент хийх боломжтойгоо илэрхийлжээ.
 
 
Сэтгэгдэлүүд